УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн, хилийн хориг тавьсан талаар бид өмнө мэдээлсэн. Түүнтэй хамт Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг яллагдагчаар татаад байгаа.
Түүний хувьд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа. Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг "Капитал" банканд байршуулах шийдвэр гаргасан. "Капитал" банканд давуу байдал олгосон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.
Тэгвэл тус хэрэг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжин гэж буй бололтой. С.Эрдэнийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрийх зорилгоор тус хэргийг зүтгүүлж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.190
луйварчин УНДАРМАА авгайг заавал хариуцлага тооцож шоронд хийх шаардлагатай МАН шоронд нь хийдэггүй юм бол дараа дараагын үеийн хууль шүүхчид хийх хэрэгтэй
Хариулах66.181.190.253
С.Эрдэнэ маш хүнлэг хүн юм шүү. Жинхэнэ АН-ын дарга. Яагаад түүгээр оролдоод байгаа юм. МАН-ынханаас ийм нэг юм яваад байна уу. Сонгууль ойртож ээ дээ.
Хариулах