Жо Байден Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх төслөө НҮБ-д өргөн барилаа

Х.Батсайхан
2023/06/20

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэн төсөл санаачилснаа Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Линда Томас Гринфильдэд өргөн барьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч шинэчлэлийн төслөө “Аюулгүйн зөвлөлийн одоогийн бүтэц, дүрэм Украины рхямралыг түвшитгэж чадахгүй байна” гэсэн шүүмжлэлээс үндэслэн бболовсруулжээ.

 АНУ-ын санал болгож буй төсөлд юу гэж заасан бэ

 АНУ юун түрүүнд Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөхийг санал болгож байна. Одоогийн бүтцээр бол 15 гишүүнтэй, тэдний нь тав нь /ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи/ байнгынх бөгөөд шийдвэрт хориг тавих эрхтэй. АНУ-ын санаачилсан шинэчлэлээр тэдгээр улсууд дээр дахиад зургаан улс нэмэх бөгөөд яг ямар улс гэдгийг тодорхой тусгаагүй байна. АНУ өмнө нь Герман, Япон, Энэтхэгийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байжээ. Гэхдээ байнгынх байх эсэх нь тодорхойгүй. Шинэ гишүүдэд хориг тавих эрх өгөхгүй гэж төсөлдөө тусгажээ.   

Япон, Герман, Бразил, Энэтхэг өөмнө нь байнгын гишүүнчлэл олж авахаар хөөцөлдөж, "G-4" гэсэн бүтэц бий болгоод ажиллаж байгаа. Шинэчлэл хийгдвэл дээрх дөрөв дээр нэмээд Африкийн аль нэг улс, бас нэг ула нэмэгдээд зургаа болох юм байна.

НҮБ-ын одоогийн дүрэм, бүтэц асуудлыг шийдэх боломж бололцоогоо шавхаж байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ганц улс нь АНУ биш. Байнгын гишүүдийн дотор Африк, Өмнөд Америкаас нэг ч улс байхгүй гэсэн шүүмжлэл байнга гарч байсан. Мөн нэг, нэгнийхээ эрх ашигт хориг тавьдаг учир байнгын таван гишүүүн үндсэндээ дураараа авирлаж ирсэн зэрэг зөрчлүүд байсан. Тиймээс хориг тавих эрхийг хүчингүй болгож, асуудлыг олонхийн саналаар шийдэх зарчим руу орох хэрэгтэй гэсэн гаргалгаа хэлдэг судлаач олон бий. Гэвч энэ зарчим руу орвол олон улсын хамтын нийгэмлэг өөрөө тарж бутрах магадлалтай юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2023/06/20

    ХЭРЭВ АНУ ЫН САНАЛААР БОЛБОЛ ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТ НҮБ ТАРААД ТҮҮХ Л БОЛЖ ҮЛДЭНЭ ДЭЭ МЭДЭЭЖ ХЯТАД ОРОС 2 ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ДЭМЖИХГҮЙ,МАГАД БРИКС-Н ОРНУУДААР АХЛУУЛСАН 2 ДАХЬ НҮБ ҮҮСЭХИЙГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

    Хариулах