Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймаг “Шилэн-Хэнтий” арга хэмжээг хэрэгжүүлж, төрөөс олгосон зээлийн мэдээллийг ил тод болгох, найдваргүй зээлдэгчийн нэрсийг зарлаж, эргэн төлүүлэх, төрд учирсан хохирлыг барагдуулж, дараагийн иргэдэд боломж олгох ажлыг зохион байгуулж байна.
Аймаг, орон нутгийн хувьд 2009 оноос эхэлж олгогдсон Сум хөгжүүлэх сан, ЖДБДС-аас зээл авсан 3,5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 1016 иргэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 186 иргэний 525,9 сая төгрөг буюу нийт 4,1 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нв нийт зээлийн 80 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэсэн үг юм.
Тиймээс эдгээр иргэдийн нэрс, мэдээллийг цахим сүлжээнд ил тод нээлттэйгээр мэдээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд нилээдгүй иргэд зээлээ эргүүлэн төлж байна. Цаашид эдгээр иргэдийн зээл төлөлтөд анхаархаас гадна дараагийн зээл авах иргэдийг нээлттэй болгож, үр дүнтэй болгоход анхаарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.244
busad aimaguud HENTIIGEES jishee avch zarlaach deee sda naraa
Хариулах