1912 онд анхны аяллынхаа үеэр сүйрсэн "Титаник" хөлөг онгоцыг үзэх далайн гүний аялал хийж яваад өнгөрсөн ням гарагт сураггүй алга болсон "Титан" шумбагч завийг эрэн хайх ажил үргэлжилсээр байна.
Алга болсон шумбагчид Британийн бизнесмэн Хэмиш Хардинг, пакистан-Бриатнийн бизнесмэн Шахзад Давуд хүүгийн хамт, аялал зохион байгуулагч "OceanGate Expeditions" компанийн захирал Стоктон Раш өөрөө, шумбагч Пол Анри Нарголе нарын таван хүн сууж явжээ.
Компанийн зүгээс өчигдөр гаргасан мэдээлэлд шумбагч хөлөгч хүчилтөрөгчийн 40 цагийн л нөөц үлдсэн тухай дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна