Х.Тэмүүжин: Яаж ч бодсон дотооддоо түлш, шатахуун үйлдвэрлэх нь зөв

С.Гандэлгэр
2023/06/22

Онцгой албан татварын тухай хуулийг ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ тус асуудлыг хэлэлцэх гэж байна. Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин онцгой албан татварын асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Яаж ч бодсон Монгол Улс дотооддоо түлш шатахуун үйлдвэрлэх нь зөв. Гаднаас хамааралт байдлаа багасгахад чухал бодлого.

УИХ-ын гишүүн Пүрэвдоржийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, Монголд зарагдаж байгаа бүтээгдэхүүний чанарын талаар санаа зовнин хэлж байгаа үгүүд ч үнэн.

Бид утга учиргүй нэг нэгийгээ хардан талцан маргалдах биш, шийдлээ зөв олох ёстой.

Гаднаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зардаг компаниуд, мөн дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа хувийн хэвшил аль алинд нь төр адил нэг шаардлага тавих ёстой. Монгол Улсад борлуулах бүтээгдэхүүний чанар ЕВРО 5 стандарт ханга гэж.

Тэгснээс үйлдвэрлэгчийн үйлдвэр рүүгээ хөрөнгө оруулж, тоног төхөөрөмжөө сайжруулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлж болох хөрөнгийг төр нь татварлаж хурааж авчихаад улс төрийн авлигадаа зарах бол яавч зөв шударга зүйл биш.

Засаг чанар дээр бодлого байхгүй, ямар шатахуун түлш чанар хангахгүй байгаа талаар судалгаа шинжилгээгүй, хуурамч шатахуун гэх гадны пи-ар үгэн дотор төөрч будилна гэдэг харамсалтай бас эмгэнэлтэй.

Гол нь Монгол Улс дотороо шатах тослох материал үйлдвэрлэхээр зардал ихтэй, татварын дарамттай, эсэргээрээ бэлэн бүтээгдэхүүн хойноос оруулж ирэх нь татваргүй өртөг багатай байх гэдэг бол Монгол дотор энэ салбарт юу ч хийж болохгүй гэсэн харийн өөр бодлого болох байх." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.58
    2023/06/22

    НИЙТИЙН ЭРХ АШИГ ХЭДЭН ЛУЙВАРЧДЫН ЭРХ АШГААС ДООГУУР. НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГАСАН ТОХИОЛДОЛ ХЭД БАЙДАГ ЮМ БЭ. ХЭРЭВ БАЙДАГ БОЛ. ИХ ХУРАЛД СОНГОГДОНО ГЭДЭГ БОЛ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ГИШҮҮД ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ ХУУЛЬ ГАРГАХАД ШҮҮДЭЭ. УЛСЫН ЭРХ АШГИЙГ ТЭД ЁСТОЙ НУЛИМНА.

    Хариулах
  • 202.21.107.51
    2023/06/22

    Yuugaa beerenhiileed baigaa yum be? purevdorjiin zuv buruu feed shuud helchiheech dee

    Хариулах