Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Тус айчлалаар олон үр дүн нааштай шийдвэрүүд гараад байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн, шийдвэрүүдийг товчилбол:
•Монгол, ОХУ хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд хамтран ажиллах комисс байгуулахаар боллоо. Анхны хурлаа ирэх наймдугаар сард Монгол улсад зохион байгуулна.
• УБТЗ-ын 200 тэрбумын өрийн асуудлаа барагдуулж ОХУ, Монгол хамтран тус компанийн дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Энэ мөнгөөр УБТЗ дэр модоо шинэчлэх, хөрөнгө оруулна.
•ОХУ талаас хөрөнгө оруулалтдаа 5 шинэ зүтгүүр өгч буй. Энэ нь ачаа тээврийн эргэлт хамгийн багадаа 2 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.
•Ангарскийн шатахууны үйлдвэр 8-р сард 30 хоног засварт орно. Гэхдээ шатахуун ХОМСДОХГҮЙ, үнэ ӨСӨХГҮЙ. Нийлүүлэлтээ өсгөж, нөөцлөх ажилд хамтран ажиллана.
• ОХУ-д гадаад оюутнууд ажил хийж болдоггүй хуультай. Харин ОХУ-д сурч байгаа монгол оюутнууд ажил хийх боломж нээгдлээ... олон уулзалтууд амжилттай боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.249
энэ засаг нь удахгүй сөнөж алга болох улстай гэрээ хийж бдаг
Хариулах