“Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг, “Твиттер”-ийн эзэн Илон Маск нар октагонд тулалдахаар болжээ.
Санаачилгыг Илон гаргаж, Марк Цукерберг зөвшөөрсөн байна. Тодруулбал, Илон твиттер хуудастаа “Төмөр торонд тулалдъя” гэж жиргэж, Марк Цукерберг “Байршлаа явуулаарай” гэж гэжээ. Илон Маск харин “Вегасын октагон” гэж хариулсан байна.
Октагон бол холимог тулааны UFС холбооны тулаандаа ашигладаг найман өнцөгт хэлбэртэй төмөр торон хашлагатай дэвжээ юм. Холбооны хувьд, маш их ашиг болох боломж байвал, өөрөөр хэлбэл, технологийн магнатуудын зодооныг харах хүсэлтэй хүн их байвал зохион байгуулах магадлал бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна