ОХУ-д юу болоод байна вэ

10 цаг 45 минутын өмнө

ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд гол үүрэгтэй оролцож байгаа, хөлсний цэргийн арми болох "Вагнер" компанийн захирал Евгений Пригожин Батлан хамгаалах яамтайгаа зөрчилдөж, улмаар зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн асуудал олон улсын анхаарлын төвд байна. 

Хойд хөршийн хэвлэлд бичиж байгаагаар, "Вагнер"-ын цэргийн нэгэн байрлалд өчигдөр пуужингаар цохилт өгсөн нь ар талаас буюу ОХУ-ын БХЯ-ны тушаалтай байсан гэж Е.Пригожин мэдэгдээд байгаа юм. 

Тэрбээр өнгөрсөн шөнө хийсэн мэдэгдэлдээ Украинд цэрэг оруулах шийдвэрийг буруутгаж, Батлан хамгаалахын сайд С.Шойгуг ажлаа муу хийж олон цэргийн аминд хүрсэн хэмээн ялласан байна. 

Улмаар Оросын ард түмнийг энгийн номхон иргэдийг алж хяддаг этгээдүүдээс чөлөөлнө гнж ил шулуун мэдэгджээ. 

Түүний мэдэгдлийн дараа Москва, Ростов мужуудад байрлах цэргийн ангиуд түргэн авч, замууд дээр эргүүл гарсан байна."Вагнер"-ын эзэн мөн оросуудыг гудамжинд гарч ирж нэгдэхийг уриалж, зэр зэвсгээр хангана гэж амлажээ. 

Сүүлд гарсан мэдээгээр, Москвагийн онцгой объектуудад хүчлэн хамгаалалт гарчээ. Мөн Москва чиглэлийн зам дээр "Вагнер"-ын цэргийн байрлалд агаараас цохилт өгсөн байна. 

"Вагнер" нэг нисдэг тэрэг устгасан, өөр нэг нисдэг тэрэгний нисгэгч нь өөрөө тушаал биелүүлэхээс татгалзаж, "Вагнер"-ынхантай нийлсэн гэж Е.Пригожин мэдэгдсэн байна. 

Ростов мужийн захирагч Василий Голубев "Вагнер"-ын асуудлыг шийдтэл гэрээсээ гарахгүй байхыг иргэдээ уриалжээ. 

Ямартай ч Е.Пригожины хөлсний арми Москва руу явж байгаа нь үнэн бөгөөд тэрбээр үүнийгээ төрийн эргэлт хийх оролдлого биш, шударга ёсны марш гэж нэрлэж байгаа аж.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.107
    2023/06/25

    Шойгу бол цэргийн мэдлэггүй тува байна

    Хариулах
  • 66.181.161.158
    6 цагийн өмнө

    eznee urdag nohoig buudah heregtei

    Хариулах
  • 139.5.219.48
    8 цагийн өмнө

    Орос сүүлийн үед яаадаан...

    Хариулах