"Хөгжлийн банкны хэрэг"-ийн 84 холбогдогчдоос 32-ыг нь гэм буруутайд тооцлоо

Өчигдөр 18 цаг 45 минут

Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хурал хуралдаж, 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай эсэхийг зарлалаа. Энэхүү хэрэгт УИХ-ын дөрвөн гишүүн холбогдоод байснаас гуравынх нь  буюу Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг гэм буруугүйд тооцож, Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцлоо. 

Нийт 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдээс 48 шүүгдэгчийг гэм буруугүйд, 32 хүнийг гэм буруутайд тооцлоо. Дөрвөн ААН-ийг бүгдийг нь буруутай гэж үзэв. 
Гэм буруутай хүмүүсийн тоо багассантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тодорхойлсон. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.192
    Өчигдөр

    32 n yag yamar hergeer gediigee todorhou bolgoson uu

    Хариулах