Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаа, үндэсний бөхийн барилдаан үзвэрийн тасалбар, автомашины зогсоолын зөвшөөрлийг хэрхэн хуваарилах талаар дараах мэдээллийг өглөө.
Өмнөх жилүүдэд наадмын хоёр өдрийн тасалбар багц үнээр борлуулагддаг байсан бол энэ жил хоёр өдрийн тасалбарыг тус, тусад нь борлуулахаар болжээ. Нэг хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ хоёр ширхэг буюу хоёр өдрийн тасалбараас нийлээд дөрвөн ширхэгийг авах боломжтой. Мөн автомашины зөвшөөрлийг нэг хүнд тав хүртэлх тоогоор олгох зохицуулалт хийсэн байна. Тасалбарыг долоодугаар сарын 1-10 хооронд “Монгол шуудан” ХХК хүргэлтээр бүртгэлтэй хаягаар болон монгол шуудангийн салбараар авч болох аж.
Наадмын тасалбар цахимаар захиалахтай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.
Захиалга баталгаажихгүй байх шалтгаан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна