Баян-Өлгий аймгийн залуус өөрсдийн санаачилга, хөрөнгөөр Өлгий хотын нэгэн гудамжийг "Шөнийн гэрэлт гудамж" болгон тохижуулж байна. Залуус тус аймгийн ЕБС-ийн 2003 оны төгсөгчид бөгөөд төгсөлтийн 20 жилийн ойн баяраараа ийнхүү аймагтаа бүтээн байгуулалт хийж өгөхөөр санаа нэгджээ.
Тохижилтын хүрээнд гудамжинд гэрэлтүүлэг хийж, хиймэл зүлэг дэвсэн, иргэд чөлөөтэй амарч, зугаалах орчин бүрдүүлсэн байна. Бүтээн байгуулалт удахгүй дуусаж, "Гэрэлт гудамж" ашиглалтад орох аж.
Улсын төсвийн хөрөнгө, хувийн санаачилга хоёрын эдийн засгийн зөрүү хэр гарахыг бид удахгүй харьцуулж харах боломжтой болох нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.40
Sanaachlaga gej saihaan
Хариулах202.72.240.53
манай дарханд гэрэлт гудамжыг сонгодог утгаар нь хийнэ шүү дээ машины зам дээр сүүлдээ хар хэрээний гэрэлт гудамж болоод одоо балгас болсон хайран хөрөнгө мөнгө шалгах хэрэгтэй
Хариулах46.114.150.202
Юм санаачилж хийж байгаа нь Сайн байна, гэхдээ хэр удаан настай юм бол. Зөвхөн наадамд зориулж хийж байгаа бол жаахан тиймхэн л байна да.
Хариулах