УИХ-ын Хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана

2023/07/03

Хуулиараа ажлын 75 өдөр хуралдах ёстой Хаврын чуулган өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд хоногоо гүйцээж, завсарлах болзлоо хангасан. Ачаалал ихтэй, сунгаж ажилласан Хаврын чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байлаа. Харин 2019 онд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 75-аас доошгүй ажлыг өдөр хуралддаг байхаар өөрчилсөн юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" хэмээн заасан. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийдэг байсан УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-д нээдэг болсон юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.207
    2023/07/03

    Үхэхдээ үхэр буугаа гэгчээр наад 76 хулгайчид чинь далдуур юм хийх байх да. Муу эрчүүд л харанхуйг далимдуулан хулгай луйвраа хийдэг. Одоо монголд батлаад байх хууль үлдээгүй, тийм бхоор ИХ- ыг тарааваас зохилтой, 76 хулгайчдаас ангижирсан цагт монгол улс хөгжинө, ард олон жаргана

    Хариулах