Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
Тэгвэл улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэнгийн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр 2022 оны жилийн орлогоо 48 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин 2020 онд түүний жилийн орлого 820 сая төгрөг байсан бол өмнөх онд 49 сая болж буурсан байна.
УИХ гишүүн А.Адъяасүрэн нь:
-1.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулттай барилгатай
-380 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570 болон Toyota Land Cruiser 200 машинтай
-100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай
-320 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 87 сая төгрөг
-Хадгаламж нь өмнөх онд 410 сая төгрөг байсан бол 927 мянга болж бууржээ.
-350 сая төгрөг бүхий бэлэн мөнгөтэй
-730 сая төгрөгийн авлагатай
-Нийт 171 сая төгрөгийн зээлтэй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна