Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр жилийн нийт хөрөнгө орлогоо 1.5 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 1.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нь:
-4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай
-230 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Land Cruiser 200 болон Hyundai Sonata 7 автомашинтай
-969 сая төгрөгийн үнэ бүхий 53 хурдан удмын адуутай
-770 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
-20 сая төгрөгийн хадгаламжтай
-1.8 тэрбум төгрөг бүхий бэлэн мөнгөтэй
-16 сая төгрөгийн зээлтэй
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 159 сая төгрөг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна