Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр жилийн нийт хөрөнгө, орлогоо 190 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 131 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь:
-715 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг оффистой
-196 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus RX 350 автомашинтай
-11 сая төгрөгийн үнэ бүхий газартай
-10 сая төгрөгийн хадгаламжтай
-25 сая төгрөгийн зээлтэй
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 136 сая төгрөг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна