УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн орлого жилийн дотор 7 дахин нэмэгджээ

2023/07/04

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр жилийн нийт хөрөнгө орлогоо 578 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 498 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь:

-7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий таван нийтийн орон сууц, гурван авто зогсоолтой

-12 сая төгрөгөөр үнэлэгдэх 100 сайн үүлдрийн ямаатай

-480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

-36 сая төгрөгийн хадгаламжтай

-18 сая төгрөг бүхий бэлэн мөнгөтэй

-379 сая төгрөгийн авлагатай

-Тээврийн хэрэгсэлгүй

-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 14 сая төгрөг



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.17.14.116
    2023/07/24

    Өмхий Монголд хаусанд амьдарч, их мөнгөтэй байж яах юм бэ! Тэгснээс гоё гадаадад түрээсийн орон сууцанд амьдарсан нь хамаагүй дээр юм.

    Хариулах
  • 202.126.89.237
    2023/07/04

    Ugch baiga hun bayn

    Хариулах