ХОМ: П.Анужин 1 тэрбум 362 саяар үнэлэгдэх малтай, 900 саяын орон сууцтай

2023/07/04

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.

УИХ-ын гишүүн П.Анужингийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Түүний 2021 оны орлого 140 сая төгрөг байсан бол 2022 онд 52 сая төгрөг болж буурсан байна.

УИХ-ын гишүүн П.Анужин нь:

-900 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууцтай

-280 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover, Toyota Prius болон Toyota Alphard автомашинтай

-1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хурдан удмын адуу-244, үхэр-142, хонь-854, ямаа-255

-100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай

-555 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

-25 сая төгрөгийн хадгаламжтай

-325 сая төгрөгийн авлагатай



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна