Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Түүний 2021 оны орлого 235 сая төгрөг байсан бол 2022 онд 98 сая төгрөг болж буурсан байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь:
-1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой
-153 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Prius XW30, Mercedes Benz GLE 400 болон тусгай зориулалтын төхөөрөмжтэй
-348 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу-126, хурдан удмын адуу-11
-36 сая төгрөгийн газартай
-87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
-182 сая төгрөгийн хадгаламжтай
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 40 сая төгрөг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна