Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр жилийн нийт орлогоо 45 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 2 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь:
-445 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой
-160 сая төгрөгийн үнэ бүхий Lexus 570 автомашинтай
-15 сая төгрөгөөр үнэлэгдэх 150 хоньтой
-61 сая төгрөгийн хадгаламжтай
-145 сая төгрөгийн зээлтэй
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 96 сая төгрөг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна