Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Х.Баделханы 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Түүний 2021 оны орлого 181 сая төгрөг байсан бол 2022 онд 66 сая төгрөг болж буурчээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан нь:
-220 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто гражтай
-16 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Camry автомашинтай
-20 сая төгрөгийн үнэ бүхий газартай
-365 сая төгрөгийн хадгаламжтай
-90 сая төгрөгийн авлагатай
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 98 сая төгрөг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна