Олон хоног үргэлжилсэн борооны улмаас Улаанбаатар хотын нам дор хэсэг буюу 32-ын тойрог-Долоон буудал, Дарь эхийн уулзвар-Бэлх хүртэлх автозамын хооронд оршин суух айл өрхүүд усанд автаж, их хэмжээний хохирол амсаад байна. Найрамдал, Энхтайван, Нарны гүүрийн хооронд орших Натур төв, 120 мянгат, 19 дүгээр хороолол мөн усанд автаж, сул тал нь тодорхой болсноор тухайн байршлын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ унажээ. Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхой болоогүй ч шалтгаан нь голын годирлыг тодорхой хэсгүүдэд хязгаарлаж, нарийсган боосноос болсон нь тодорхой байгаа юм. Тодруулбал, орон сууцны хорооллуудыг гол хэт тулгаж барьснаас болсон байна. Монголд голын эрэгт барилга барих зөвшөөрлийг маш том компани, эсвэл улс төрд нөлөө бүхий этгээдийн эзэмшдэг компани л авч чаддаг. Тэгвэл яг ийм, тэр хэрээрээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд буруутай этгээд бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тодруулбал, Сэлбэ голын эрэг орчимын газарт шуналын нүдээ тусгаж, урсгалыг нь нарийсган далан барьж зүрхэлсэн анхны, гол этгээдүүдийн нэг нь Б.Чойжилсүрэн аж.
Сэлбэ голыг үндсэндээ Сансар гарден хороолол, Нарны хороолол, Алтай хотхон гэх мэт орон сууцны хороолол шахан нарийсгасан бөгөөд дээрх хотхоны хэсэгт голын ус нарийсан гүнзгийрч, далангаа даван, улмаар дээд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь орших орон сууцны хотхонуудыг усанд автуулж байгаа. Тэгвэл Нарны хороолол, Сансар гарден зэрэг голын эргийн барилгууд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд” групп, “Хаус инвест” ХХК-ийнх.
Сүүлийн компанийг Б.Чойжилсүрэн эхнэртэйгээ хамтарч эзэмшдэг гэх бөгөөд “Сансар гарден” хотхоноо барихдаа Архитектур, төлөвлөлтийн даалгвар буюу А даалгаваргүйгээр эхлүүлж, энэ хэрэг нь мэдэгдмэгц төрийн албан хаагчдыг авлигадан амыг нь хамхисан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв. Товчхондоо, Сэлбэ голыг боож үерлүүлсэн хотхон ч, усанд нь автаж живсэн хотхонууд ч түүний барьсан хотхон, барилгууд байна.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүр орчмыг “бетонон ширэнгэ” болгож дуусгасан бөгөөд Энхтайвны гүүрээс Туул голын эрэг хүртэл эгнэх “КН” апартмент, Хаан банкны төв оффис “КВ tower”, “Наадам центр”, “Цэнгэлдэх” хотхон, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрийн “Наран тауэр”, баруун урд үзүүрийн “Энхтайван” гэх 160 айлын хотхон, “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхоныг бүгдийг нь Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаниуд барьжээ. Иргэдийг ч ихээр хохироосон болх нь эдгээр баримтаас тодорхой биз ээ.
"Сансар гарден".
Одоо бид Улаанбаатраа бүхлээр нь үерт алдахгүйн тулд Сэлбэ гол, түүний Туул голтой параллель шугамд урсдаг хэсэг болох Дунд голыг чөлөөлж, гамшгийн хэмжээнд хур тунадас унасан ч эргэ давахгүй байх хэмжээнд өргөсгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нарийссэн хэсэгт байгаа барилгуудыг буулгаж чөлөөлөхөөс аргагүй. Ингэхдээ буруутай этгээдүүдэд мөн хариуцлага тооцож таарна. Тэгвэл тэр хариуцлага тооцуулах ёстой этгээдүүдийн эхний эгнээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байгаа гэдгийг сануулах гэсэн юм. Гайг нь Б.Чойжилсүрэн тэргүүтнүүд тарьж, лайг нь цагдаа, онцгой байдлын ажилтнууд үүрэх нь шударга биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.11
Ашгийг нь Чойжилсүрэн хүртэж ,лайг нь цагдаа,онцгойгийхон эдлэж,хохирлыг нь ард иргэд үүрч байна ,
Хариулах202.9.40.8
Увсын хүмүүс Хүрэлбаатар со нарт хотгор шанагыг хямдхан зарсан чойжилсүрэг цементэн ширэнгэ болгосон, яагаад ийм их шуналтай вэ?
Хариулах64.119.17.54
Шунал нь шулам болсон энэ хүмүүс ичихгүй юмаа, өчнөөн баяжих тусмаа улам шунах юм
Хариулах66.181.186.202
Энэ муухай дүрвэдийг халхын хавтгайгаас зайлуулах ёстой. ЕС гэж нэг юм хажуудаа хамаг авилгалчдыг сайд болгочихоод авилгалчидтай тэмцээд дийлэхгүй байна гэх юм. Хажуугаасаа Хүрэлбаатар, Чойжилсүрэн нараас эхэл л дээ.
Хариулах202.72.240.53
газрын хулгайч нар Дарханы бүх газрыг хулгай хийгээд бетонон ширэнгэ болгож ямарч хүүхдийн тоглоом ногоон байгууламж байхгүй харин давараад барьчихсан хүүхдийн тоглоомын талбайг нураасан сумын засаг ноен нь ирээд магадлая би ч барахгүй юм яриад явсан улсын комисс нь хүүхдийн тоглох газаргүй ийм байрыг хүлээж авсан ам руу нь мөнгө чихсэндээ Азаа даргаа өөрөө ирж үз хүүхэд хөгшчүүл гарч салхилах газаргүй байрууд олноор барьж байна машины зогсоол нь гэж 60 айлын байрнб гадаа 10 машины зогсоолтой хлт төлөвлөлтын мануухайнуудаа ажлын хийлгэ
Хариулах66.181.160.15
huduunii gishuudiig dahin hezeech buu songo gev uu? ted chini huduuniihuu irgedees l songogdood irdeg shuudee , holoos ireed hot miniih gedeg bolood udaj bndaa !
Хариулах66.181.187.169
Голын эргээс хэдэн зуун метрийн зайд өгөх ёстой боловч АВЛИГААР хаана ч барилга барих зөвшөөрөл өгч байна. ЭНЭ шударга УИХ ын гишүүнийг сайд хийлгэх хэрэг байна уу? Шууд сайдын албанаас зайлуулах хэрэгтэй. МАН энэ шуналтай, хөрөнгөтэй гишүүдээ төрөөс холдуулаач.
Хариулах139.5.219.128
Увсын Чойжилсүрэн Оргил Ганбаатар гэсэн шуналын тулам ямарч мэдлэг боловсролгүй хөдөөний новшуудыг дахиж хэзэ э ч сонгохгүй....
Хариулах139.5.218.146
Таг хөдөөний гар хот гэж юу байдгийг яаж ойлгох вэ дээ хөөрхий
Хариулах202.126.90.16
Зүгээр л бизнесмэн, эх орон ард иргэдээ үхсэнийх нь боддын
Хариулах64.119.29.144
ene guliisun khulgaich tsaraitai novshiin laig ur khuukhed ni uurekh l bkh daa....ger buleeree buzar shunaltnuud yum bishuu... zuv yavbal zuulun zuulun zambuulin gej tsaana chini duu khurtel bdag sh dee...buzaruudaa
Хариулах59.153.86.132
увсын шуналтнууд :хүрэлбаат
Хариулах75.237.197.67
баыр сав авбал бүх талыг нь харж авмаар юм бна даа
Хариулах192.82.67.54
Чойжилсурэнг урсага
Хариулах66.181.186.208
МОНГОЛ УЛСЫГ ХИЧНЭЭН ХОРЛОСОН Ч ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ДИЙЛЭХГҮЙ БОЛОЛТОЙ. ҮЕР ДУУСЛАА ГАЗРАА ЛУЙВАРДАЖ АВСАН ХЭВЭЭР Л БАЙНА. ҮЕРТЭЙ ТЭМЦЭХЭЭСЭЭ ИЛҮҮ. АВЛИГАЛТАЙГАА ТЭМЦ
Хариулах64.119.26.216
дархан цаазат богд ууланд нэх өндөр байшингууд барьж бна зам талбай байхгүй бие биенээ сүүдэрлээд л босчихсон хав харанхуй бараг урд хойд айлыхаа цонхоор толгой нь орноо шамбааралдужлаад л бна манайхаан ийм юмнуудыг битгий аьаад байгаач царцаагаач аяндаа үнэ нь бууна барихаа ч болино
Хариулах64.119.26.216
чойжилсүрэн ганбаатар хоёр балиар шуналтай хүмүүс уралдаад л бхйшиг бариад бна ард нь ямао хохирол эрсдэл бна огт хамаагүй одоо даохан цаазат богд ууланд аймаар өндөр байшингууд уулан
Хариулах202.126.89.227
Харж л байхаас
Хариулах202.126.89.251
Зөв шүү
Хариулах103.140.10.218
Огцорохч багадана , маш олон хүний амьдралыг сүйтгэгч энэ Чойжилсүрэн мэт нөхдүүдэд хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Хариулах202.9.46.251
Чиний хийсэн гай
Хариулах43.242.243.110
Манай захирал ажилсаг нямбай шд Яасан юм бол? Дүрмээр нь барьсан байлгүй дээ
Хариулах202.126.89.41
бөгс долоогч
202.126.89.41
пялдага сайхан вэ
66.181.160.90
Огцор!!!
Хариулах202.55.188.41
Огцор
Хариулах66.181.186.208
ДҮРМЭЭРЭЭ ЛУЙВАРДАЖ ТА БҮГД ДҮРМЭЭРЭЭ БӨГСӨӨ ДОЛООСООР