У.Хүрэлсүх: Эх орны хувь заяа иргэн таны гарт бий гэдгийг ямагт санаж, ард нийтээрээ хичээн зүтгэцгээе

Х.Есү
2023/07/13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Манай улсын ард иргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Монголчууд бид Үндэсний их бахархал, өв соёлын охь, төрт ёсны бэлгэдэл, түмэн олны баяр цэнгэл – Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Монгол наадам бол хүчит бөхөө барилдуулж хийморь сүлдээ мандуулдаг, хурдан хүлгээ уралдуулж цог золбоогоо бадраадаг, эвэр нумаа эвшээлгэж цэц мэргэнээ шалгадаг, төр түмнээрээ хурайлан нэгдэж, түмэн олноороо уухайлан цэнгэдэг, монгол хүн бүрийн хүсэн хүлээж хүндлэн дээдэлдэг уламжлалт их баяр ёслол, хүн төрөлхтний үнэт өв соёл билээ.  

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн, өнө эртний түүхтэй төрт ёс, түүх соёлын үнэт өвөө монголчууд бид хайрлан хамгаалж, бахархан дээдэлж, сурталчлан таниулж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж байх учиртай.

Монгол наадам бол хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давж, налгар намрыг угтан тэмдэглэдэг нүүдэлчин түмний бахдам сайхан баяр цэнгэл мөн.

Тиймээс монголчууд бид “Наадмын маргааш намар” хэмээн хэлэлцэж, айсуй өвөл, ирж буй намрын бэлтгэлээ эртнээс базаадаг уламжлалтай.

Аливаа ажлын бэлтгэл нь амжилт бүтээлийн үндэс байдгийг санаж, төр засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэж, ажил үйлсээ цэгцэлж, ирэх өвлийн бэлтгэлээ одооноос сайтар хангах хэрэгтэй.

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж ардын сайхан үг бий.

Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орноо хамтдаа хөгжүүлэх учиртай.

Эх орны хувь заяа иргэн таны гарт бий гэдгийг ямагт санаж, улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ард нийтээрээ хичээн зүтгэцгээе.

Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь дүүрэн ёслол төгөлдөр өндөрлөж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор

Аугаа Их эзэн Чингис хааны сүр хүчин дор

Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.19.190
    2023/07/21

    төрд байгаа гэмгүй царайлсан хулгайч луйварчдийчин гарт бн мөн шударга ажилдаггүй хууль шүүхий чин гарт байгааг хэнч мэднэ ШУДАРГА ҮНЭНИЙГ ХЭЛСЭН АРД ТҮМНИЙГ ШОРОНД ХИЙХЭЭ БОЛИОЧ

    Хариулах
  • 66.181.184.181
    2023/07/20

    Хуримын ордны зүүн талын машины зогсоолыг MCS гэж Монгол даяаар эрх дархтай компани шүууд эзэгнэн хашаалан барилгын ажил эхэллээ, зүгээр үед ч машинуудаа багтааж чаддаггүй энэ Хуримын ордны газар нь нийтийн эзэмшлийх баймаар юмдаа. Гэтэл энэ MCS гэж компани шууд хашаалан ажлаа эхлүүлэхэд хорих ч газар байдаггүй нь олигархуудын холбоо сүлжээ хэвээрээг тод илчилж бна...

    Хариулах
  • 202.9.40.241
    2023/07/19

    Tor yamduudiin avilgal tanil tal ariin haalga hund surtliig arilgaj chadku archaagui huursuh tom tom pop oor yu ch baihgui dagagch nar ni ch teneg ym bga todorhoi

    Хариулах
  • 202.9.40.241
    2023/07/19

    Shaadag sda chamaig shorond hataagaad shine yeronhiilogch songomoor baina ug shuumjlel daahgui erguu sda tsagdaa shuuhiig udirdaj ailgana gej bodjee gemt hergiin tuuhtei chi president bh erhgui

    Хариулах
  • 183.177.99.226
    2023/07/13

    Сэлэм Хүрэлсүхээ чи битгий маанагт Эх орны чинь хувь заяаг хэдэн хулгайч маанагуудад атгуулчихаад юугаа балайраад байгаа юм бэ одоо тэгээд Тэнэг мулгуу мухар сүсэгтэй автсан архичин хар тамхичин Монголчууд 60 хоногын архидалт хар тамхидалт хөөрхийлөлтэй эмс охидоо бузарладаг 60 хоног хөөрхий тэнэг мулгуу алиа салбдай залуусыг барууны захиалгаар интэртаймэт шоуу хийх маягаар Монголын төр хар тамхичдаа санхүүжүүлдэг биз дээ

    Хариулах
    • 202.9.46.172
      2023/07/15

      Та нар шиг эргүү үхэр монголчуудад хандаж эх орны чинь хувь заяа та нарын гарт байгаа шүү нэгдэж эх орноо авар гэж хэлээд байгаа юм биш үү?