“Кино эхэллээ” буюу Л.Месси АНУ-д эхний тоглолтдоо багаа хожууллаа

Х.Батсайхан
2023/07/23

АНУ-ын МЛС-ийн “Интер Майами” багт очоод буй Лионель Месси шинэ багийнхаа бүрэлдэхүүнд нэгдсэн анхны тоглолтдоо багаа хожилд хүргэжээ. Тэрбээр “Крус Асуль” багтай хийсэн тоглолтын нэмэлт цагт хаалттай цохилтоос гоолдож, баг нь 2:1-ээр хожсон байна.

“Интер Майами” багийн тоглогч, 18 настай Бенжамин Кремаски “Хаалттай цохилт гүйцэтгэхээр бөмбөг рүү очих үе нь би багийнхандаа “Кино эхэллээ” гэж хэлсэн. Хамт тоглож байхад надад  яг л кинонд тоглож байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Намайг сэлгэхээр болсныг мэдээд би харамссан ч талбайгаас гарахдаа Л.Мессид амжилт хүсэж үнсээд “Тэдэнд үзүүлээд өг” гэж хэлсэн нь үлгэр шиг л санагдаж байлаа.  Дараа нь бүгд түүнээс өмсгөлийг нь гуйсан” гэж ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна