Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нагоя башёд 12 даваа, гурван унаатай түрүүлж, “Эзэн хааны цом”-ыг анх удаагаа хүртсэн "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэнд озэки цолыг нь энэ сарын 26-нд олгохоор болжээ. Сүмогийн холбоо энэ талаар мэдэгдсэн байна.
Манай бөх өчигдөр Хокүтофүжитэй нэмэлт барилдаан хийх эрхийн төлөө маэгашира Хакүохог, түрүүлэхийн төлөө нэмэлт барилдаанд Хокутофүжиг ялж түрүүлсэн юм.
Мэргэжлийн сүмод сэкивакэ цолтон гурван башёд 33 буюу түүнээс дээш даваа авбал окэки цол олгодог дүрэмтэй. Манай бөх өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд 10-5, тавдугаар сарын тэмцээнд 11-4, энэ сард 12-3 амжилт үззүүлснээр энэхүү болзлыг биелүүлж, мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 257 дахь, Монголоос төрсөн долоо дахь озэки цолтон болж байна. Хоошорюү С.Бямбасүрэн нь Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн хүү юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77.12.63.170
Амгаа заан гэнэ үүү кккккк. Долгорсүрэн заан гээч
Хариулах125.209.138.92
Amgaa zaandaa bolon purevbadam guai 2-too iim saihan achtai bsond ni bayar hurgey
Хариулах202.72.240.53
аварга болоорой
Хариулах