Хөнгөн атлетикийн спортын ОУХМ, ахмад тамирчин Буриадын Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн " үндэсний хөдөлгөөн, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээг угтан аймгийнхаа 18 сум 2 тосгоныг тойрох 1666 км-ийн гүйлтийг эхлүүлээд байна. тэрбээр гүйлтээ 2023 оны долоодугаар сарын 5-нд Шарга сумаас эхэлж, долооодугаар сарын 20-ны байдлаар 11 сум дамжиж, нийт 1140 км замыг гүйж туулаад байна.
Б.Болдбаатар өмнө нь 2020 онд Говь-алтай аймгийн Алтай хотын төв талбайгаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай хүртэл “Хүчирхийлэлийн эсрэг хайр түгээе” уриан дор 1040 км, 2021 онд улс хувьсгалын 100 жилийн ойгоор Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар гэсэн маршрутаар “Эх түүхийн жимээр” уриан дор 1250 км гүйж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна