К.Мбаппе саудын арабчуудын амласан жилийн 776 сая еврогийн цалингаас татгалзлаа

Х.Батсайхан
2023/07/27

Францын шигшээ, ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе Саудын Арабын “Аль Хилаль” багийн тавьсан жилийн 776 сая ам.долларын цалинтай ажлын саналаас татгалзжээ. Саудын Арабын багийн удирдлагууд Мбаппег одоо багтаа нэгтгэвэл тоглогчийг нь авсны төлөө ПСЖ багт 300 сая евро төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн ирэх жил буюу Килиан Мбаппегийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ дууссаны дараа буюу үнэгүй ирсэн тохиолдолд тоглогчид жилийн 776 сая еврогийн цалин өгөх боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

“Аль Хилаль” багийн удирдлагууд хэлцэл хийхээр Парист ирсэн ч тоглогч уулзахаас татгалзсан гэнэ. Эргэн тойрныхон нь бүгд Саудын Араб руу яваад хэрэггүй гэж зөвлөсний дээр тэрбээр өөрөө Саудын Арабт тоглох талаар хэзээ ч бодож байгаагүй аж.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.36
    2023/07/27

    Амласан $776 саяыг нь голсон юм байх даа. Энэ бол асар их мөнгө байна. Хүний шуналд хязгаар байхгүй байгаа маш харамсалтай.

    Хариулах
  • 202.126.88.237
    2023/07/27

    Uzel bodoldoo unench. Er hun

    Хариулах