"Архангай 100": Хүчит бөхийн барилдаанд Б.Зоригтбаатар харцага түрүүлж, М.Бадарч арслан үзүүрлэлээ

Zuv.mn
2023/07/28

Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүүгээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат бөх, улсын харцага, "Цахилгаан" хэмээх Б.Зоригтбаатар  түрүүлж, улсын арслан, мөн аймгийн Цэнхэр сумын харъяат бөх Мягмарын Бадарч үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Булган сумын харъяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Батцэнгэл сумын харъяат бөх, улсын начин Л.Отгонбаатар нар үлдэв.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна