Өнөөдөр болох үйл явдлууд


10:50-11:30 цагт   Асашёорү Д.Дагвадорж “Зэв fight night -1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар  хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурал Ancore event hall /ТЕДИ төвийн чанх урд хаалганы баруун талд, Хуучнаар Be төв/-д болно. Хуралд ЗЭВ холбооны Гүйцэтгэх захирал Б.Баярбямба, ЗЭВ холбооны Ерөнхий менежер, Ц.Ганзориг, ЗЭВ холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Hero entertainment –ийн найруулагч Б.Баатар нар оролцоно.

10:00 цагт  УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус  эхэлнэ. 

09.40 цагт Олон Улсын хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа Төв шуудангаас Цэцэг төв дагуух Туркийн ЭСЯ-ны гадна талбайд болно. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургууль, Нийслэлийн 61-р дунд сургууль, Нийслэлийн 111-р дунд сургууль, Нийслэлийн 122-р дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Улаанбаатар дахь Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

10.00 цагт Хангарьд ордны 14 давхар “А” зааланд НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан зохион байгуулж буй “Хотын шийдэл-Хөрсний бохирдол” хэлэлцүүлэг  эхэлнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна