ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ судалгаагаар тэргүүлжээ


МЭК компани өнгөрөгч сарын сүүлчээр УИХ-ын зарим гишүүдийн үйл ажиллагаанд  судалгаа хийжээ.  Тус компанийн хувьд хэн нэг хүн, аль нэг нам хүчний захиалгаар бус харин өөрийн санхүүлтээр судалгаа хийдэг гэдгээрээ ялгардаг. 

Энэхүү судалгааны мэдээллийг  Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712 иргэнээс өнгөрөгч зургадугаар сарын  25-28-ны  өдрүүдэд квотолчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар  цуглуулжээ.  Ийм аргачлалаар мэдээллийг цуглуулах нь судалгааны үр дүнгийн бодит үнэн байдлыг  хангадагаараа онцлог юм.

Судалгааны дүнгээс харахад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 6.2 оноогоор  үзүүлэлтээр тэргүүлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар 4,9 пунктээр хоёрдугаар байранд эрэмбэлэгджээ.   

Энэ  хоёр гишүүний араас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 4.8,  Ж.Батзандан 4.6 оноогоор тус тус жагссан байна. Харин АН-аас УИХ-д сонгогдсон Л.Нарантуяа  гишүүн 4.1 гэсэн үзүүлэлтээр  эхний тавд нэрлэгджээ.

Энэ эхний таван гишүүний араас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3.6 оноогоор  эрэмбэлэгдсэн судалгаа гарчээ.  

Г.Тулга  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна