Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засагт байгаа миний хувьд Засгийн газраа хуулийн дагуу хамгаалах нь миний үүрэг. Энэ улс төр явж л байдаг шүү дээ. Үүн дээр айж цочирдоод байх зүйл алга. Төсвийн тодотголын хувьд манай Засгийн газар баасыг нь цэвэрлэнэ гэдэг шиг энэ ажлыг хийж байна шүү дээ.
Би Булган аймагт очсон. Хаана ч уулзалт болоход их хурлын гишүүд нь цуглаад ярилцана. Засгийн газрыг огцруулах асуудлыг Булган аймагт цуглаж ярьлаа гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Тэнд Засгийн газрын гишүүд нь очсон шүү дээ. Өөрсдийгөө огцруулъя гээд яриад сууж байх уу? Тийм тэнэг логикгүй юм байхгүй.
Би хар багаасаа ардын намтай сэтгэл зүрх, ажил хэргээрээ холбогдож өдийг хүртэл явсан. Салгаж өөрийгөө байршуулж жүжиг тавиад яах вэ дээ. Зөв зүйл дээр нь дэмжээд л явдаг, буруу зүйл дээр нь бодол санаагаа илэрхийлээд явдаг.Намайг МАН руу буцаад орно гэдэг яриа гарсан. Гэхдээ шийдвэр болчхоогүй байна. Би МАН-аас гурван удаа хөөгдчихөөд буцаад намдаа оръё гээд цагаан байрны гадаа хадаг, сүү бариад очоогүй дэг.
Эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий улстөрчид 2024 оноос хойш ярьж байгаа шүү дээ. Албан ёсоор санал тавьбал эргэж харна. Гэхдээ ганцаараа бие дааж шийдвэр гаргах зүйл байхгүй.
МАК гэхээр Н.Номтойбаяр гэдэг шиг Их засаг гэхээр манай Ерөнхий сайдын л нэр гардаг. 3.5 тэрбум төгрөгийг өөрөө авах гээд анхнаас нь захиалаад явах хүн тэр биш. Энэ нь нотлогдож байгаа зүйл ч байхгүй. Ерөнхий сайд хувийн сургуульдаа санхүүжилт хүсэх хүн биш гэдэгт итгэж байна. Л.Энх-Амгалан сайд яагаад 50 тэрбум төгрөг дээр ийм хариуцлагагүй хандсан юм. Их засаг кинг сургууль мөнгө хүсээгүй байхад яагаад өгнө гэж төсөвлөсөн юм. Үүнийг яагаад Боловсролын сайд нь хянадаггүй юм. Их хурлын гишүүд ч мөн ажлаа л хийж байна шүү дээ.
Нэг талдаа аливаа асуудалд өнгөцхөн ханддаг сайд нарын хариуцлагагүй асуудал, нөгөө талдаа санаатай зохион байгуулалтыг хийсэн гэж бодож байна. Үүнийг заавал шалгаж тогтоож буруутай этгээдийг олох ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна