Keanu Reeves улаан хивсний ёслол дээр анх удаа найз бүсгүйтэйгээ ирэв

2019 оны 11 сарын 05

Бидний сайн мэдэх Матрикс киногоор алдаршсан Keanu Reeves Лос Анжелос хотод Гүччи брендийн зохион байгуулсан “LACMA урлаг ба кино” сэдэвт үдэшлэгт зураач Alexandra Grant-тай хөтлөлцөн ирсэн байна. 

55 настай жүжигчин 46 настай зураач хоёр бие биенээ 2011 оноос хойш мэддэг болжээ. Тэд хамтдаа "Ode to Happiness" номон дээр хамтарч ажилласан байна. Keanu номын зохиолыг бичиж Alexandra номын зургийг зурсан аж.

Дашрамд дурьдахад, жүжигчин Keanu Reeves нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гоонь эрийн амьдралаар амьдарч байсан билээ. 

Бэлтгэсэн: Т.Очир

эх сурвалж: www.People.com

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 06
202.55.188.33
M

Eej n ym bishv anduuraagvi beez hh