Нэг чигийн хөдөлгөөнтэй болгож буй замууд дээр цагдаа тогтмол зохицуулалт хийнэ

Өчигдөр 15 цаг 31 минут

Чингэлтэй дүүргийн гурав, Баянзүрх дүүргийн хоёр хэсэгт авто замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгох зохицуулалт хийж байна. Хорооллын дундах таван замыг ийнхүү нэг чигийн хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Эдгээр замууд ачаалал ихтэй, ойр хавийн оршин суугчдын зүгээс ч гомдол их гадаг тул ийм зохицуулалт хийж байгааг албаныхан тайлбарлалаа.

Хичээл цуглаж, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө уг зохицуулалтыг эхлүүлж, жолооч нарыг дасгах бөгөөд эхний ээлжинд торгохгүй, цагдаа тогтмол зохицуулалт хийх юм байна.

Нийслэл хотын таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Тээврийн цагдааагийн албанаас мэдээлэл хийж байна.



Зургаар харуулбал,

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг

Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим зам

Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковоос гялс төв хүртэлх зам

Чингэлтэй дүүрэг, Теди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна