Өчигдөр буюу аравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотын хэмжээнд 0 зогсолт болж иргэд гэртээ харихын тулд дор хаяж 2-3 цагийг түгжрэлд зарцуулсан. Түгжрэлийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.
Тэрбээр, "Би автобусаар эсвэл алхаж ажил руугаа ирж буцдаг. Би өчигдөр “тэг зогсолт”-ын үеэр автобусаар зорчиж, 30-40 минут түгжрээд харьсан. Нийтийн тээвэр түгжирдэггүй, хурдан шуурхай үйлчилдэг болчихвол иргэд автобусандаа сууна шүү дээ.
Нэгдүгээрт нийтийн тээвэр түгжирдэггүй байх ёстой. Гэрлэн дохио болон автобусны чиглэлийн оновчлол, ачаалалтай цагаар нэг чиглэлийн автобуснууд маань 3-4-өөрөө дарааллаад ирчихдэг шүү дээ. Үүнийг ухаалаг технологиор хянаж, засах боломж нь бүрдсэн. Нийтийн тээвэр түгжирдэггүй юм чинь түүгээр явъя гэсэн хандлагыг төлөвшүүлэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна