Казахстаны Астана хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ийн эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр манай улсаас 50, 57, 65, 76 кг-ын жинд дөрвөн бөх барилдана.
50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал эхний даваанд Марокко улсын бөх Хажар Канебтай таарч, цэвэр дарлаа. Манай бөхийн дараагийн учраа Польшийн А.Голучоновска байх юм.
57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан Бразилийн Жуллиа Пеналберыг 7:3 оноогоор хожлоо. Манай бөх БНХАУ-ын К.Хонгтой барилдана.
65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д үлдсэн. Тэрбээр Төв Африкийн БНУ-ын Л.Анде, Германы А.Нтюрнбергер нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан эхний даваанд хийлж, хоёрын даваанд ОХУ-ын Мария Силинатай барилдана. Хожвол Япон, Литва, Энэтхэгийн аль нэгтэй барилдана.
“Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна