Улсаа дэлхийд том байлгах бразилчуудын амбийц

Zuv.mn
41 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Лула да Сильва дөрөв дэхь удаагаа сонгогдсон билээ. Түүний энэхүү ялалтыг шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Латин Америкт хэрэгжүүлэх бодлогод том саад учруулна гэж үзэж байгаа бөгөөд бразилчууд түүнийг дэмжиж саналаа өгсөн нь улсаа том байлгах буюу тивдээ тэргүүлэгчийн байр суурийг баттай хадгалах амбийцтай холбоотой гэж үзэж байна.

Үүнийг батлах мэт Лула да Сильва ялалт байгуулсныхаа дараа хэлсэн эхний үгэндээ л "Бразил улс хэний ч 'арын хашаа' (нөлөөллийн бүс) болохгүй, хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ үгийг АНУ, Д.Трампад хандаж хэлсэн гэдгийг бүгд ойлгож байна. Улс төрийн сонгуульд гадаад бодлого дэвшүүлээд ялалт байгуулах магадлал мэдээж бага. Гэвч АНУ Бразилын дотоод хэрэгт оролцох явдал хэрээс хэтэрсэн тул үүнийг нь эсэргүүцсэн Лула Да Сильвагийн тэмцэл иргэдийнхээ эх оронч үзлийг “сэрээж” улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялах үндсэн нөхцлийг бүрдүүллээ.

Бразилийн Ерөнхийлөгч асан, популист гэгддэг Жаир Болсонаругийн хүү Флавио Болсонару түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Түүний эцэг Жаир Болсонару нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа АНУ руу зугтан гарч байсан, Д.Трамптай ойр дотно харилцаатай гэгддэг нэгэн юм.

Сонгуулийн үр дүн нь бразилчуудын үзэл санаа нэгэнтээ Энэтхэгт Н.Моди улс төрийн тавцанд дахин сэргэлт хийж байх үетэй нэгэн ижил эх оронч байдлаар бүрэн цэнэглэгдсэнийг харуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна