Улаанбаатар хотын замын түгжрэл хэн бүхний толгойны өвчин болоод удаж буй. Жилийн жилд түгжрэлийн асуудлыг ам уралдан ярьдаг ч гэлээ, дорвитой шийдэл гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханы байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Өчигдөр хоёр цаг 30 минут түгжирч байж гэртээ харьсан. Бүгд л түгжирч байна. Маш их цаг хугацаа бензин шатахуун зарцуулж байна шүү дээ. Энэ нь бидний өнөөдрийн төлөвлөлт маш муу байгаа, асуудлаа шийдэж чадахгүй байгаа, төсөв мөнгөө буруу зүйлд зарцуулж байгаа асуудал л байгаа шүү дээ.
Монгол Улсын нийт хүн амийн 50 хувь нь нэг газар цуглачихаад байна шүү дээ. Энэ нь рон нутгаа хөгжүүлээгүйн гор. Төлөвлөлтөө маш сайн хийж түүнийг мөрддөг байх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна