“Кока Кола” түүхэндээ анх удаа архины агууламжтай ундаа гаргана


“Кока Кола” компани түүхэндээ анх удаа согтууруулах ундаа худалдахаар болсон талаар CNN мэдээллээ. Японд явуулсан туршилтынхаа дараа тус компани ийн шийдсэн байна. “Кока Кола” компанийн төлөөлөгч Скотт Леит CNN-д өгсөн ярилцлагадаа “Аравдугаар сард бид “Lemon-do” архины агууламжтай ундаагаа Японд худалдана” гэжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард нимбэгний амттай зөөлөн ундааг Японы өмнөд арлын Кюушу хотод 3-7 хувийн архины агууламжтайгаар танилцуулж байсан юм. “Кока Кола”-гийн Япон дахь бизнес хариуцсан хэсгийн ерөнхийлөгч Жорж Гардуно өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд “Бид япончуудын өргөнөөр хэрэглэдэг нэрмэл архины амт бүхий “Чиху” хэмээх лаазтай зөөлөн ундаанаас санаа авсан” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна