Маргааш гол замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана

2019 оны 11 сарын 28

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Тээврийн Цагдаагийн Албанаас замын хөдөлгөөнд оролцогч хэн бүрийг дор бүрнээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж “Хичээх өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болов.

Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Хичээх өдөр” арга хэмжээг тохиолдуулан маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 11.00 цагаас арван минутын хугацаанд бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болсон байна.

Тухайлбал “Энхтайваны өргөн чөлөө”-ний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас таван минутын хугацаатай түр зогсоох бөгөөд зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох талаар сануулах аж.

Мөн зам хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ өглөөний 10:20 минутад Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам-Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явах юм байна.

Нэг өдөр л жолооч болон замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ ягштал биелүүлсэн тохиолдолд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохиролгүй элэг бүтэн амьдрах юм.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 29
66.181.183.58
Zochin

Avtozamaar yavdag trambai tugjreliig barag buuruulj chadahgui

2019 оны 11 сарын 29
66.181.183.58
Zochin

Guuren trambai yavah bolomjgui gazart duujin trambai