"БЕСТ БУЙДАН” ХХК ШУТИС-тай хамтран ажиллана

2020 оны 02 сарын 14

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат “Бест буйдан” ХХК захирал Ү.Батбаяр нар нь судалгаа шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурлаа. 


Хамтын ажиллагаа нь харилцан ашигтай, үр дүнтэй байхад чиглэгдэж, “Бест буйдан” ХХК нь ШУТИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх, ажлын байраар хангах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамран ажиллана.

ШУТИС Бест буйдан ХХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх юм байна. Цаашдаа ШУТИС-ийн нано технологийн аргаар боловсруулсан даавууг Бест буйдан ХХК-ийн бүтээгдэхүүнд ашиглах талаар харилцан тохиролцлоо.

Т.Хэрлэн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.