Сингапурын Ерөнхий сайд цалингийн нэг сая ам.долларын нэмэгдлээ буяны үйлсэд хандивлалаа

Х.Батсайхан
43 минутын өмнө

Сингапур улс сайд нарынхаа цалинг 60 хувиар нэмжээ. Ингэснээр Ерөнхий сайд Лоуренс Вонгийн цалин 2.2 сая сингапур доллараас 3.6 сая сингапур доллар болж нэмэгдсэн байна. Энэ нь 2.8 сая ам.доллартай тэнцэх юм.

Мөн Ерөнхий сайдын орлогчийн цалин 3 сая сингапур доллар болсон бол салбарын сайд нарын цалин 1.8-2.8 саяын хооронд болжээ.

Сингапур улс нь сайд нарын цалин хамгийн өндөр улс бөгөөд энэ удаагийн нэмэгдлээс өмнө ч “Их долоо”-гийн бүлгийн орнуудын удирдагчдаас өндөр цалин авч байсан.

Гэсэн ч сүүлийн 15 жил нэмэгдээгүй байсан учир дорвитой нэмжээ. Энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Лоурренс Вонг “Засгийн газрын сайд нарын цалин улсын дундажтай харьцуулахад өндөр байдаг. Тиймээс энэ удаагийн нэмэгдэл олон нийтийн дунд сэдэв болсныг ойлгож байна” гэжээ. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа авах цалингийнхаа нэмэгдлийг буяны үйлсэд хандивлана гэж зарласан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна