184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө рүү нэвт гарах авто замыг шинээр хийж, орц гарцыг нээлээ

Г.Анар-Эрдэнэ
Өчигдөр 17 цаг 09 минут

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох алба хэлтсийн дарга нартай өнгөрсөн дөрөвдүгээр сард дүүргийн 29-р хороонд ажиллах үеэрээ оршин суугчидтай уулзаж, тулгамдсан асуудлыг сонссон.

Уулзалтын үеэр оршин суугчид Нийслэлийн ерөнхий боловсролын 184-р сургууль буюу хуучнаар “Эрин эверест интернэшнл” сургуулиас хойш Энхтайваны өргөн чөлөө рүү нэвт гарах авто замыг тавьж, орц гарцыг шинээр нээх хүсэлт тавьсан. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсийнхэн тухайн газрыг эзэмшигч компанийнхантай зөвшилцсөнөөр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 87 метр авто зам, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ зэргийг шинээр тавьж, ашиглалтад орууллаа. Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал болон явган зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн энэ үед дээрх гарцыг нээснээр “Эрин” хороолол орчимд үүсдэг түгжрэл тодорхой хэмжээнд буурч байна.

 Мөн уулзалтаар иргэд НЕБ-ын 184-р сургуулийн хойд талын үерийн далан дагуух явган хүний зам болон тус сургуулиас Гурвалжингийн гүүр лүү нэвт гардаг замын нэгдүгээр эгнээ дагуу авто машин тавьж түгжрэл үүсгэдэг байсан. Иймд авто болон явган зам дагуу тусгаарлах хайс суурилуулах ажлыг хийж, хүүхэд болон явган зорчигчийг болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна