СБД-ийн 9-р хороонд хөдөлгөөн хязгаарлалаа

Х.Есү
Өчигдөр 08 цаг 58 минут

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны зарим хэсэгт хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өнөөдөр дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. 

Мөн Баянзүрх дүүргийн X Апартмент хотхоны үйлчлэгч халдвартай нь батлагдаж, СӨХ-ийн 4 ажилтны түргэвчилсэн шинжилгээ эерэг гарч, нийт 5 хүн халдвар авчээ . Тиймээс түүний амьдардаг Офицер таун хотхоны оршин суугчдыг шинжилгээнд хамруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна