Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарын суллагдах хүсэлтийг хэлэлцэнэ

Zuv.mn
46 минутын өмнө

Сүхбаатар болон Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн тэмцэл өрнүүлж, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж, цагдан хоригдож буй иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нар “суллагдах” буюу гадуур байцаагдах хүсэлт гаргажээ.

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх уг хэсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон байна.

Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд дахин 30 хоног сунгасан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна