10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан болон эхнэр, хүүхдийг нь яллагдагчаар татжээ

Х.Есү
49 минутын өмнө

Ховд аймагт алга болсон 10 настай охиныг трактороор дайрч амь насыг нь хөнөөсний дараа шатааж булсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг охины хөршийн 28 настай залуу үйлдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэрэгт хөрш болох М.Даделхан болон түүний эхнэр, хүүхдийг яллагдагчаар татсан байна. Тэднийг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. 

Тус зүйлд заасан гэмт хэрэгт 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна