Н.Учрал, С.Амарсайхан хоёрын хэн нь худлаа ярив

Zuv.mn
36 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаан эхлэхээс өмнө үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төрийн тусгай албаны зарим удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөх хүсэлтээ өнөөдөр Засгийн газрын хурлаар оруулна гэж өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр мөн “Ерөнхий сайд Н.Учралд надтай ярьж, буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ аваарай" гэж захисан гэсэн билээ. 

Эндээс Н.Учрал С.Амарсайханд худлаа ярьсан уу, С.Амарсайхан өчигдөр хэвлэлийнхний өмнө худлаа ярьсан уу гэсэн асуулт гарч байна. Нөгөө талаас, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “цэвэрлэгээ” гэж нэрлэж болохуйц өргөн далайцтай чөлөөлөлт, түүнийг дагасан томилгоог Засгийн хуралд оруулна гэдгээ мэдэгдсэний дараа Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг чөлөөлсөн нь анхаарал татаж байна.  

С.Амарсайхан сайдын хувьд, өчигдөр хэвлэлийн хурлынхаа эхэнд хууль хүчнийхэн “Х.Тэмүүжингийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа эсрэг ажиллаж байсан” гэж онцолсон. 

Тэр хэрэг Х.Тэмүүжин огцорсноор дууссан бөгөөд салбарынхантайгаа тэрсэлдсэн сайд энэ салбарт тэсэж үлддэггүйг Х.Тэмүүжингийн жишээ харуулсан. Энэ удаад С.Амарсайхан давтлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна