Синди Кроуфордын охин алдартай загвар өмсөгч болжээ

Zuv.mn
56 минутын өмнө

Загвар өмсөгч Синди Кроуфорд эрчүүдийн зүрхийг зүсч, шархлуулж, түлж явсан цаг ард хоцорчээ. Гэсэн ч үзэсгэлэнт охиныхоо “буянаар“ папарацци нарын дуранд өртсөн хэвээрээ байна. Түүний охин Кайя нь нэр алдраар ээждээ хүрэхгүй ч гоо үзэсгэлэнгийн хувьд дутахгүй болж өсжээ. 

Кайя загварын карьераа 2011 онд Versace-гийн хүүхдийн хувцас өмсч эхлүүлсэн юм байна. Ээж нь энэ талаар “Кайя энэ шоунд нүүрээ будалгүй оролцсон. Хамгийн сайн нь тэр загвар үзүүлэхийг ажил юм байна гэдгийг мэдэж авсан. Өмнө нь “зүгээр л зугаа, загвар үзүүлэх амархан”  гэдэг байсан юм” гэж ярьж байжээ.  

Кайя 2018 онд Британийн Оны шилдэг загвар өмсөгчөөр тодорсон бөгөөд “Кайя-ээжийнхээ хуулбар л гэсэн үг. Загварын ертөнцийн томчууд түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэдгийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн” гэж Их Британийн MailOnline цахим сонинд бичиж байв.  

Загварын салбарт хүч сорьж буй түүнийг Хойд Америкийн хэвлэл мэдээллийнхэн үргэлж анхаарч, араас нь хөөцөлддөг байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна