Э.Батшугар: Ирэх онд 240 тэрбум төгрөгийн эмийг ахмадуудад үнэгүй олгоно

Zuv.mn
22 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” аяны хүрээнд ахмадуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг үнэгүй олгохоор болсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодрууллаа. Тэрбээр  

Ирэх оны төсөвт нэг эмэн дээр 79 тэрбум төгрөг төсөвлөж, нийт 240 тэрбумыг хөнгөлөлттэй эмэнд зарцуулахаар тусгасан. Ингэхдээ тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудад даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг төлбөргүй олгоно. Өнгөрсөн оны мэдээллийг хэлэхэд, нийт 160 тэрбум төгрөг хөнгөлөлттэй эмэнд зарцуулсан. Хөнгөлөлтөд 850 орчим мянган иргэн хамрагдсан байна лээ. Үүний 400 мянга нь зүрх судас, даралт, чихрийн шижингийн эм авсан байсан” гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.206
    46 минутын өмнө

    Энэ хэзээнээс юм бэ одоо сая 9 сарын эмээ мөнгөөр авсан

    Хариулах