Т.Мөнхсайхан: Албан тушаал, сандал суудлын хэрүүлээ больж, УИХ-ын гишүүд ажлаа хийцгээе

Zuv.mn
47 минутын өмнө

УИХ-ын чуулган өчигдөр ирц бүрдэхгүй хуралдаж чадаагүй. Чуулганы хуралдааныг өчигдөр 14.00 цагт зарласан ч ирц бүрдэхгүй ажлын цаг дуусгасан юм. Иймд УИХ-ын дарга С.Бямбацогт "Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, өмнөө тавих, улс төржих зүйл байх ёсгүй" гэдгийг хэлж, аль нэг бүлэглэл, аль нэг нам гэж туйлшрахгүй, улс төржихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөсөн билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Албан тушаал, сандал суудлын хэрүүлээ больж, УИХ-ын гишүүд ажлаа хийцгээе. Энэ талцал хэрүүлээс үнэхээр ичиж, залхаж байна. Сонгуульд идэвхтэй оролцдог шигээ гишүүд чуулганы хуралдаандаа сууж, ажлаа хиймээр байна. Н.Учралын Засгийн газар байгуулагдаад хэдхэн сар болж байгаа. Энэ удаа засаг огцруулах ямар ч утгагүй зүйл. Ажлыг нь хийлгэж үр дүнг нь үзье. Энэ УИХ засаг огцруулдаг биш ард түмний төлөө ажилладаг байгууллага шүү дээ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна