УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдүүлэхээ гишүүн Д.Цогтбаатар олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр "Монгол үндэстний оюун санааны үнэт зүйл, өв соёлтой хослуулан ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, “Үндэсний онцлогтой ардчилал”—ыг төлөвшүүлэх нь бидний зорилго юм. “Ардчилсан сэргэлт”холбоо өнөөдөр УЗ-ийн гишүүнийхээ төрсөн өдрийн баярыг хамтдаа тэмдэглэнгээ ээлжит хурлаа хийлээ. Энэ үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан АН-ын дотоод сунгаанд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон төрийн түшээ Д.Ганбатыг холбооныхоо нэрийн өмнөөс нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлэв" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна