Н.Учрал: Хууль зүйн сайдыг ажлаас нь чөлөөлж байна

Х.Есү
46 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханыг ажлаас нь чөлөөлж байгаа талаараа мэдэгджээ. 

Тэрбээр, "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. 

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэжээ. 

Өчигдөр С.Амарсайхан нийгэмд үүсээд буй асуудлаар олон нийтэд тайлбар мэдээлэл хүргэсэн юм. Тухайн мэдээлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон цагдаагийн байгууллагатай холбоотой зарим ноцтой мэдэгдлийг хийсэн юм. 

Тухайлбал "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга А.Намсаманд ажилтнуудынхаа нэр дээр төсвөөс 400 гаруй сая төгрөг авсан. Нэг хүний нэр дээр 10, 20 сая төгрөг авчихаад ажилтандаа 3-4 сая төгрөг өгч үлдсэнийг нь өөрөө завшдаг. 

Мөн Хууль сахиулах байгууллагын ялзарсан, илжирсэн хурандаа нар хар тамхины хэргийг нууж ирсэн. Үүний ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, урлаг соёлын одод, төрийн өмчийн компанийн захирлууд ч бий. Монгол Улсыг хар тамхины үйлдвэрлэгч орон болгох ажиллагаа явж байгаа. Цагдаагийн байгууллага дотроос хар тамхины хэргийг "битгий мөрд, хаа" гэж үүрэг өгдөг" хэмээн мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна